Хүний амны хөндийд нян бактер ихээр хуримтлагдсан, цэвэрлэхэд төвөгтэй олон хэсэг байдаг. Шүдний сойз нь эдгээр хэсэгт хүрч чаддаггүй бөгөөд амны хөндийн бохирдлын тодорхой хэсгийг л цэвэрлэж чаддаг. Энэ нь шүд цоорох, буйлны үрэвсэлт өвчлөлийн гол шалтгаан болдог бөгөөд шүдний эмч нар сойзноос гадна даралттай усаар шүд цэвэрлэгчийг амны хөндийн арчилгаанд хэрэглэхийг зөвлөдөг юм.