You are successfully logged in
Энэ зохимж байхгүй байна.
СанВит-Д3® нь яс, булчин, шүдний эрүүл үйл ажиллагаанд зайлшгүй шаардагдах витамин Д3 агуулна. СанВит-Д3® нь таны хоололт, эрүүл мэнд, амьдралын зөв хэв маягийг бий болгоход зориулсан нэмэлт бэлдмэл юм.
ИБУИНВУ
Холекальциферол
Тагыг аван хуванцар тариурыг бэлдмэлийн амсарт суулгана.Савыг доош харуулна. Тариурын шахуургыг доош татсанаар эм савнаас тариурт орно. Шахуургыг заагдсан тун хүртэл татна. Хэрэв та хир их эмийг хэрэглэх тал дээр эргэлзэж байвал эм зүйч, эмчээс асууж тодруулах нь зүйтэй. Савлагааг дээш харуулан тариурыг болгоомжтой сугалан хязгаарлалтын түвшинд сайтар барина. Тариурыг амны хөндийд болгоомжтой оруулан хацрын дотор байрлуулна. Тариурын шахуургыг зөөлөн болгоомжтой шахан хацрын дотор тал руу уусмалыг оруулна. Өвчтөнийг зөөлөн залгиулна. Шахуургыг хүчтэй шахсанаар эм хоолой руу цацагдан өвчтөнг цочоож болох тул хориглоно. Тариурыг амнаас авч савыг таглана. Тариурыг халуун усаар сайтар угаан хатаана.