- Бүх Бараа
- Пиковит юник №27 шахмал KRKA
"Арван нэг төрлийн чухал шаардлагатай аминдэм ба найман төрлийн эрдэс бодисыг зохист хэмжээгээр агуулж, 3 ба түүнээс дээш насны хүүхэд зажилж уухаар бүтээгдсэн “Пиковит юник” шахмал нь хүнс тэжээлийн дутмаг байдлыг нөхөж, өсөн төлжиж байгаа бие махбодийн хэрэгцээг бүрэн хангана.Амин дэмүүд нь эд эрхтэний өсөлт хөгжил, үйл ажиллагааны хэвийн байдлыг нөхцөлдүүлэх хийгээд дархлалын тогтолцоог батжуулах зайлшгүй шаардлагатай байдаг. Органик бус бодис ба эрдэсүүд нь хүүхдийн мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаа, цусны гемоглобин үүсэлт, нөхөн төлжилт, ясны өсөлт, шүдний бэхжилтэд маш чухал үүрэгтэй. Төрөл бүрийн шим тэжээлт бодисыг агуулсан зохистой хоол хүнс хэрэглэснээр хүүхдийн амин дэм болон эрдэс бодисын хэрэгцээг бүрэн хангах бололцоотой хэдий ч шинэ жимс хүнсний ногоог байнга хэрэглэх боломж тэр бүр байхгүй, байсан ч хүүхэд идэхээс татгалзах тохиолдол гардаг. Мөн хүүхэд өсөн торнихын хэрээр амин дэм, эрдэс бодисын хэрэгцээ нэмэгдэх бөгөөд ялангуяа биеийн болон оюуны өндөр ачааллын үед хэрэгцээ шаардлага илүү ихэсдэг учир хүнсний нэмэлт бүтээгдхүүний хэлбэрээр хэрэглэх нь чухал байдаг. Пиковит иж бүрдэл зажилдаг шахмалыг 3 болон түүнээс дээш насны хүүхдэд дараах тохиолдлуудад хэрэглэнэ.•Эрчимтэй өсөлтийн үед•Өндөр ачаалалтай болон хэт ядарсан үед (идэвхтэй, эрүүлжүүлэх спортын төрөл, хичээллэх гэх мэт)•Хоол тэжээлийн дутмагшилтай, ялангуяа жимс ногооны хэрэглээ хангалтгүй байгаа үед•Хоолны дуршил буурсан үед•Халдварт өвчин болон ханиад томуу, биеийн эсэргүүцлийг дээшлүүлэхийн тулд•Өвчлөлийн дараах эдгэрэлтийн үед г.м"
Кальций 124 мг, Фосфор 96 мг, Витамин С 40 мг, Магний 16 мг, Ниацин 9 мг, Витамин Е 4 мг, Төмөр 4 мг, Цайр 4 мг, Пантотены хүчил 3 мг, Витамин В6 1.0 мг, Витамин В2 0.8 мг, Витамин В1 0.7 мг, Витамин А 0.4 мг, Зэс 0.21 мг, Фолийн хүчил 50 мкг, Йод 16 мкг, Селен 8 мкг, Витамин D 5 мкг, Витамин B12 0.7 мкг
3 болон түүнээс дээш насны хүүхдэд 1 шахмалаар өдөрт 2 удаа хоол ундны дараа зажилж ууна.Харин энэ бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэг (харшилтай) бол хэрэглэхээс татгалзвал зохино.
Үйлдвэрлэсэн улс: Словени