Эмчийн зааврын дагуу, тунг цусан дахь 25-гидоркси витамин Д-ын агууламжийнн нийцлээр тодорхойлно. Өндөр настанд: Холекальциферолыг 100,000 ОУН тунгаар булчинд тарина. Өсвөр насныханд: Холекальциферолыг 200,000 ОУН тунгаар булчинд тарина. Эмчилгээг эхэлснээс хойш эмчилгээний үр нөлөө болон эмийн тэсвэржилтыг өсвөр насныханд 6 сарын дотор харин өндөр настнуудад 3 сарын дотор хянаж байх шаардлагатай. Үнэлгээний үр дүнд тулгуурлан бэлдмэлийг үргэлжлүүлэн хэрэглэх эсэхийг шийднэ. Тунгийн илүүдлээс гаж нөлөө ихэсдэг учир зөвхөн заасан тунгаар хэрэглэнэ.