Бриллинта эмийн бэлдмэлийг ацетилсалицилийн хүчилтэй хавсарч насанд хүрсэн өвчтөнүүдэд артерийн судасны тромбоз үүсэхээс сэргийлэх зорилгоор дараах тохиолдлуудад эмчилгээнд хэрэглэнэ: - Титмийн судасны цочмог хамшинж (ACS-acute coronary syndrome) - Зүрхний булчинт давхарга буюу миокардийн шигдээс өвчнөөр өвдөж байсан эсвэл артерийн судасны тромбоз үүсэх өндөр эрсдэлтэй (4.2 болон 5.1 хэсгээс уншина уу) тохиолдлуудад тус тус эмчилгээнд хэрэглэнэ.