- Бүх Бараа
- ЭСТА-40мг №30 бүрхүүлтэй шахмал Монос
Эзомепразол бэлдмэлийг насанд хүрэгчдэд доорх эмгэгийн үед хэрэглэнэ. Үүнд: Ходоод улаан хоолойн сөөргөөт өвчин улаан хоолойн сөөргөөт үрэвслийн эмчилгээ дахилтаас сэргийлэх зорилгоор улаан хоолойн үрэвслийн эдгэрэлтийн дараах удаан хугацааны барих эмчилгээ ходоод улаан хоолойн сөөргөөт өвчний шинж тэмдэгийн эмчилгээ Helicobacter pylori-г устгах зорилгоор антибиотик эмчилгээний тохирсон дэглэмтэй хамт хэрэглэнэ. Helicobacter pylori-ийн шалтгаант 12 хуруу гэдэсний шархлааны эмчилгээ Helicobacter pylori –ийн шалтгаант шархлааны дахилтаас сэргийлэх Стероид бус үрэвслийн эсрэг эмийн удаан хугацааны эмчилгээ шаардлагатай өвчтөнүүд. Үүнд: стероид бус үрэвслийн эсрэг эмийн шалтгаант ходоодны шархны эдгэрэл эрсдэл бүлгийн өвчтөнүүдэд стероид бус үрэвслийн эсрэг эмийн шалтгаант ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаанаас сэргийлэх Идэгдмэл шархлаанаас дахилтат цус алдалтаас сэргийлэх зорилгоор судсанд тарьж хэрэглэсний дараах удаан хугацааны эмчилгээ Золлингер Элисоны хам шинжийн эмчилгээ Эзомепразол бэлдмэлийг 12-с дээш насны хүүхэд, өсвөр үеийхэнд доорх заалтаар хэрэглэнэ. Үүнд: Ходоод улаан хоолойн сөөргөөт өвчин улаан хоолойн сөөргөөт үрэвслийн эмчилгээ дахилтаас сэргийлэх зорилгоор улаан хоолойн үрэвслийн эдгэрэлтийн дараах удаан хугацааны барих эмчилгээ ходоод улаан хоолойн сөөргөөт өвчний шинж тэмдэгийн эмчилгээ Helicobacter pylori-г устгах зорилгоор антибиотик эмчилгээний тохирсон дэглэмтэй хамт хэрэглэнэ. Тун
БНЭУ
Нэг бүрхүүлтэй шахмалд: Эзомепразол магнийн тригидрат USP: 40 мг Эзомепразолтой тэнцэнэ. Шахмалын бүрхүүлд зөвшөөрөгдсөн будагч бодис ашигласан.
Хэрэглэх тун, давтамж Ходоод улаан хоолойн сөөргөөт өвчин: Насанд хүрэгчид: 20 мг ба 40 мг тунгаар, хоногт 1 удаа, 4-8 долоо хоног хэрэглэнэ. 12-17 насныхан: 20 мг эсвэл 40 мг тунгаар, хоногт 1 удаа, 8 долоо хоног хүртэл хэрэглэнэ. 1-11 насныхан: 10 мг эсвэл 20 мг тунгаар, хоногт 1 удаа, 8 долоо хоног хүртэл хэрэглэнэ. 1-12 сартай хүүхдэд: 2.5 мг, 5 мг, 10 мг тунгаар (биеийн жингээс хамаарна), хоногт 1 удаа, 6 долоо хоног хүртлэх хугацаагаар зөвхөн ходоод улаан хоолойн сөөргөөт үрэвслийн шалтгаант улаан хоолойн улайлт үрэвслийн үед хэрэглэнэ. Стероид бус үрэвслийн эсрэг эмийн шалтгаант шархлаа үүсэх эрсдэлийг бууруулах: 20 мг эсвэл 40 мг тунгаар, хоногт 1 удаа, 6 сар хэрэглэнэ. Helicobacter pylori-г устгах (гурвалсан эмчилгээ): Эзомепразол 40 мг тунгаар, хоногт 1 удаа, 10 хоног, Амоксициллин 1000 мг тунгаар, хоногт 2 удаа, 10 хоног, Кларитромицин 500 мг тунгаар, хоногт 2 удаа, 10 хоног хэрэглэнэ. 40 мг тунгаар, хоногт 2 удаа 12-с доош насны хүүхдэд: Эзомепразол шахмалыг 12-с доош насны хүүхдэдхэрэглэсэн баримт байхгүй байна. Хүүхдийн наснаас хамаарч Эзомепразолын зохимжтой байж болох бусад хэлбэрийг эмч эсвэл эм зүйчээс асууна уу. Дараах тохиолдолд эмчийн хяналтанд хэрэглэнэ. Элэгний хүнд эмгэгтэй өвчтөнд бэлдмэлийн тунг 20 мг-аас хэтрүүлж болохгүй