Ципрофлоксациныг бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдвар үрэвсэлт өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
амьсгалын замын халдвар;
чих, хамар, хоолойн халдвар;
бөөр ба шээс ялгаруулах замын халдвар;
бэлгийн замын халдвар (заг хүйтэн, простатит), эмэгтэйчүүдийн (аднексит) ба төрсний дараах халдвар;
хоол боловсруулах замын халдвар (түүнчлэн шүд, эрүү, амны хөндийн), цөсний хүүдий, цөсний замын халдвар;
арьс ба салст бүрхүүл, зөөлөн эдийн халдвар;
хөдөлгөөн-тулгуур эрхтэний тогтолцооны халдвар.
Түүнчлэн ципрофлоксациныг үжил, перитонитийн эмчилгээнд хэрэглэхээс гадна дархлалын дутмагшилтай өвчтөнд (дархлал дарангуйлах эмчилгээний үед) халдвараас сэргийлэх эмчлэх зорилгоор хэрэглэнэ.