Цефазолинд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах өвчнүүдийн үед хэрэглэнэ. Үүнд: Амьсгалын дээд ба доод замын бактерийн халдвар, чих хамар хоолойн өвчнүүд (дунд чихний үрэвсэл гм), цөс ба шээс гадагшлуулах замын халдварууд, бага аарцгийн эрхтний өвчлөл, арьс зөөлөн эдийн, яс үений үрэвслүүд (остеомиелит г.м), эндокардит, цусан үжил, хэвлийн гялтангийн тархмал үрэвсэл, хөхний үрэвсэл, шарх идээлэх, түлэгдэлтийн ба мэс заслын дараах халдварлагдсан шарх; заг хүйтэн ба тэмбүү зэрэг орно. Мөн мэс заслын өмнө ба дараа урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.