Хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Бэлдмэлийн тун нь халдварын явц ба хэлбэр, өвчин үүсгэгч бичил биетний мэдрэг чанараас хамаарна. Шахмалыг бүтнээр нь хангалттай хэмжээний шингэнээр даруулж залгина. Тунг тохируулах зорилгоор шахмалыг хуваах шугамаар нь хувааж болно. Бэлдмэлийг хооллох үед болон хоолны хооронд хэрэглэж болно. Флексидыг сукральфат, төмрийн бэлдмэл, ходоодны хүчиллэгийг саармагжуулагч эм хэрэглэхээс 2 цагийн өмнө болон 2 цагийн дараа хэрэглэнэ