- Бүх Бараа
- Тессирон 75мг №28 бүрхүүлтэй шахмал Gedeon Richter
Клопидогрел нь пролекарство бөгөөд түүний задралын бүтээгдэхүүн нь тромбоцитын агрегацийг дарангуйлдаг үйлдэлтэй. Клопидогрел нь СҮР450 ферментийн нөлөөгөөр хувиралд орж идэвхитэй нэгдэл үүсгэн тромбоцитын агрегацийг дарангуйлдаг. Клопидогрелийн идэвхитэй метаболит нь сонгомлоор аденозиндифосфат (АДФ)-тай холбогдохыг дарангуйлж тромбоцитийн гадаргад байрлах Р2Ү12 рецептортой холбогдохыг сонгомлоор хориглож улмаар GPIIb/IIIa нэгдлийн идэвхийг бууруулж тромбоцитийн агрегацийг дарангуйлдаг. Клопидогрел нь тромбоцитийн гадаргад байрлах АДФ-рецепторийн бүтцийг эргэшгүйгээр холбогдон (7-10 хоног), АДФ-ын идэвхийн нөлөөг амьдралын турш тромбоцит мэдрэхгүй болж, тромбоцит шинээр нөхөн төлжих үед тромбоцитийн хэвийн үйл ажиллагаа сэргэдэг. Атеротромболик хүндрэлээс сэргийлэх зорилгоор:Клопидогрелийг:Инфаркт миокардаар өвчилсөн өвчтөн (хэд хоногоос 35 хоног хүртэлх), ишемийн инсульт (долоо хоногоос 6 сар хүртэлх) эсвэл захын артерийн судасны эмгэгийг оношилсон тохиолдолдХурц титэм судасны хам шинжтэй өвчтөнд:ST сегментийн өндөрсөлтгүй хурц титэм судасны хам шинжтэй өвчтөнд (тогтворгүй зүрхний бах эсвэл Q шүдгүй инфаркт миокард), арьсны хатгалтын тусламжтайгаар коронар ангиопластикаар стент суулгах ацетилсалицилийн хүчилтэй хамт хэрэглэх.ST сегментийн өндөрсөлттэй хурц инфаркт миокардтай өвчтөнд тромболитик бүлгийн бэлдмэл хэрэглэх заалттай, ацетилсалицилийн хүчил хэрэглэдэг өвчтөнд
Клопидогрел дигидросульфат 97.857мг
RX
Титэм судасны хурц хам шинжийн үед:ST сегментийн өндөрсөлтгүй титэм судасны хурц хам шинжтэй (тогтворгүй зүрхний бах эсвэл Q шүдгүй инфаркт миокард) өвчтөнд клопидогрелийг ханасан нэг удаагийн тун–300мг-аас эхлэнэ. Цаашид хоногт 75мг-аар ацетилсалицилийн хүчилтэй (хоногт 75-325мг) хамт хэрэглэнэ. Цус алдах эрсдэлтэй учир ацетилсалицилийн хүчлийг өндөр тунгаар хэрэглэхгүй. Эмчилгээний дээд тун болох 100мг-аас хэтрүүлж хэрэглэхгүйг анхаар. Эмчилгээний үргэлжлэх хугацаа тодорхойгүй. Эмнэлзүйн судалгаанаас харахад уг бэлдмэлийг 12 сар хүртэл, 3 дахь сард эмчилгээний үр дүн өндөр байсныг тэмдэглэсэн ST сегментийн өндөрсөлттэй хурц инфаркт миокардтай өвчтөнд клопидогрелийг 75мг-аар хоногт нэг удаа ацетилсалицилийн хүчилтэй хавсарч хэрэглэх эсвэл тромболитик болон тромболитик бус бэлдмэлийг хавсрахгүйгээр хэрэглэнэ. 75-аас дээш насны өвчтөнд ханасан тунгаар клопидогрелийг эхлэх шаардлагагүй. Эмнэлзүйн хам шинж илрэнгүүт эмчилгээг аль болох эрт эхлэх бөгөөд доор хаяж дөрвөн долоо хоног хэрэглэхийг анхаар. Клопидогрелийг ацетилсалицилийн хүчилтэй хамт хэрэглэхэд эмчилгээний үйлдлийг 4 долоо хоногоос дээш хугацаанд судлаагүй болно Тосгуурын жирвэгнээтэй өвчтөнд хоногт клопидогрелийг 75мг-аар нэг удаа ууж хэрэглэнэ. Хоногт ацетилсалицилийн хүчлийг 75-100мг-аар тооцон клопидогрелтэй хамт хэрэглэнэ Клопидогрелийн эмчилгээний тун уугаагүй орхигдсон тохиолдолд:Клопидогрелийн мартагдсан тунгийн хоорондох хугацаа 12цагаас бага тохиолдолд эмийг санангуут тэр даруй эмийг ууж, дараагийн тунг ердийн уух цагтаа ууна.Клопидогрелийн мартагдсан тунгийн хоорондох хугацаа 12цагаас их байгаа тохиолдолд эмийг санангуут тэр даруй эмийг ууна. Мартагдсан тунг нөхөх зорилгоор эмийг давхарлаж уухыг хориглоно.
Үйлдвэрлэсэн улс: Унгар