Бүдүүн гэдэсний хурц болон архаг үрэвсэлт өвчний сэдрэлийн үе (бүдүүн гэдэсний шархлаа, шулуун гэдэсний үрэвсэл, Кроны өвчин),
Бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл болон шулуун гэдэсний үрэвсэл дахихаас сэргийлэх,
Стероид бус үрэвслийн эсрэг эмчилгээнд тэсвэртэй байгаа хэрэх төст үений үрэвсэл болон хүүхдийн хэрэх төст үений үрэвсэл (өсвөр насны хэрэх төст үений үрэвсэл).Түүнийг кортикостероид болон метронидазолтой хамт хэрэглэж болно. Сульфасалазиныг хоол идэх үедээ хэрэглэнэ. Эмчилгээний үед ихээхэн хэмжээний шингэн ууж байх хэрэгтэй.