- Бүх Бараа
- Нордитропин Нордифлекс 10мг/1.5мл №1 тарилгын уусмал
Хүүхдэд:Өсөлтийн дааврын дутмагшлаас өсөлт нь зогссон болон бөөрний архаг дутмагшилтай өсвөр насны өсөлтийн хоцрогдол хүүхдэд, гонадын дисгенезээс (Тернерийн хам шинж) болж өсөлт нь зогссон охидод, жирэмсэн үеийн жижиг ургаас үүдэлтэй төрөхдөө богино урттай төрөөд улмаар 2 нас хүрэхэд өсөлт нь зогссон намхан хүүхдэд хэрэглэнэ.Насанд хүрэгсдэд:Хүүхэд наснаас эхэлсэн өсөлтийн дааврын дутмагшил:Хүүхэд наснаас эхэлсэн өсөлтийн дааврын дутмагшилтай хүмүүс өсөлт зогссоны дараа өсөлтийн дааврын шүүрлийн ялгаралтыг дахин үнэлүүлж шинжлүүлэх шаардлагатай байдаг. Гурваас дээш төрлийн өнчин тархины дааврын дутмагшилтай, удамшлын тодорхой шалтгаан бүхий хүнд зэргийн өсөлтийн дааврын дутмагшилтай, гипоталамус өнчин тархины бүтцийн гаж хөгжилтэй, төв мэдрэлийн системийн хавдарууд эсвэл гавал тархины өндөр тунт цацраг идэвхт бодисын хордолттой эсвэл гипоталамус өнчин тархины эмгэгшлийн улмаас хоёрдогчоор үүссэн өсөлтийн дааврын дутмагшилтай эсвэл өсөлтийн дааврын эмчилгээг зогсоосноос хойш 4 долоо хоногоос дээш хугацаанд инсулин төст өсөлтийн хүчин зүйлийг (IGF-I) хэмжихэд ˂-2 аюулгүйн хүснэгтэн үзүүлэлттэй (SDS) инсульттэй зэрэг тохиолдлуудад шинжилгээ хийх шаардлагагүй. Бусад бүх өвчтөнүүдэд инсулин төст өсөлтийн хүчин зүйлийг (IGF-I) хэмжих болон нэг өсөлтийн дааврын сэдээх сорилыг тавих хэрэгтэй байдаг.Насанд хүрэгсдийн өсөлтийн дааврын дутмагшил:Илэрхий өсөлтийн дааврын дутмагшил гэдэг нь ослоос шалтгаалсан тархины гэмтэл болон гавал тархины цацраг идэвхт бодисын хордлоготой холбоотойгоор үүссэн гипоталамус өнчин тархины эмгэгшлийг хэлдэг. Бусад аль ч хүрээний дутмагшилтай хүмүүст тухайн зохистой орлуулах эмчилгээний дараа хийсэн нэг төрлийн сэдрээх сорилоор өсөлтийн дааврын дутмагшил илэрдэг болно. Насанд хүрэгсдэд инсулинд тэсвэртэй байдлыг тогтоох сорилыг сэдрээх сорил болгон сонгодог. Хэрэв инсулинд тэсвэртэй байдлыг тогтоох сорилыг явуулахад хориглох заалттай бол өөр төрлийн сэдрээх сорилыг хийнэ. Аргинин-өсөлтийн нийлмэл дааврыг үйлчлэгч даавар болгон хэрэглэхийг зөвлөдөг. Мөн түүнчлэн аргинин эсвэл глюкагоны сорилыг зөвлөдөг ч гэсэн эдгээр сорилуудыг инсулинд тэсвэртэй байдлыг тогтоох сорилыг явуулахад хориглох заалттай бол өөр төрлийн сэдрээх сорилыг хийнэ. Аргинин-өсөлтийн нийлмэл дааврыг үйлчлэгч даавар болгон хэрэглэхийг зөвлөдөг. Мөн түүнчлэн аргинин эсвэл глюкагоны сорилыг зөвлөдөг ч гэсэн эдгээр сорилуудыг инсулинд тэсвэртэй байдлыг тогтоох сорилоос илүү цөөн тохиолдолд оношлогооны зорилгоор ашигладаг байна.
Дани
бионийлэг хүний өсөлтийн дааврыг (соматропин)
Нордитропин® НордиЛет® нь нэг удаагийн НовоФайн® зүүг ашиглан тарих зориулалт бүхий урьдчилан цэнэглэгдсэн үзгэн тариур юм. Товшилтуудаар тунг тарьж хийнэ. Нордитропин® НордиЛетыг® тарилга бүрт нэг товшилт ноогдохоор тооцон 1-29 товшилтуудын алхамаар тарьж хэрэглэнэ. Нэг товшилтод 0.1333 мг (10 мг/1.5 мл) тун ноогддог. Тухайн хүний эмчилгээний явцад үзүүлж буй эмнэлзүйн болон биохимийн хариу үйлдлээс шалтгаалж тунг үргэлж хувь хүний онцлогт тохируулах хийх шаардлагатай. Ихэвчлэн хоногт нэг удаа оройн цагаар арьсан дор тарихыг зөвлөдөг. Хүүхдэд:Өсөлтийн дааврын дутмагшилд:0.025-0.035 мг/кг/хоногт эсвэл 0.7-1.0 мг/м2/хоногт хэрэглэнэ.Өсөлт зогссоны дараа хэрэв өсөлтийн дааврын дутмагшил хэвээр үлдвэл өсөлтийн дааврын эмчилгээг насанд хүрэгсдийн тухайлбал биеийн жинд эзлэх булчингийн хэмжээ болон ясны эрдэс бодисын хуримтлал, соматик бүрэн хөгжилтөнд хүрэх хүртэл үргэлжлүүлнэ.тернерийн хам шинжтэй хүүхдэд:0.045-0.067 мг/кг/хоногт эсвэл 1.3-2.0 мг/м2 хоногт хэрэглэнэ.Бөөрний архаг эмэгшилтэй хүүхдэд:0.050 мг/кг/хоногт эсвэл 1,4 мг/м2/хоногт хэрэглэнэ.Жирэмсэн үеийн жижиг ургаас үүдэлтэй төрөхдөө жижиг төрсөн хүүхдэд:0.033-0.067 мг/кг/хоногт эсвэл 1.0-2.0 мг/м2/хоногт хэрэглэнэ.