Насанд хүрэгчид. Бэлдмэлийг 0,5-2 мг (1-4 мл) тунгаар арьсан дор хоногт 1-2 удаа тарьж хэрэглэнэ. Нэг удаагийн хамгийн дээд тун насанд хүрэгчдэд – 2 мг, хоногийн хамгийн дээд тун–6 мг. Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа (булчин сулрал ба түүний хямрал, хагалгааны дараах гэдэс, давсагны булчингийн ажиллагаа сэргэхгүй үед,булчин сулруулах эмийн тун хэтэрсэн тохиолдлоос бусад үед) – 25-30 хоног. Шаардлагатай гэж үзвэл 3-4 долоо хоногийн дараа давтан эмчилгээг эхэлнэ. Хоногт авах тунгийн ихэнхийг өдрийн цагаар, өвчтөн ядарсан үед хийнэ.