Гипертоник уусмалыг уушги, ходоод, гэдэсний болон бусад цус алдалт, гэдэс гүрвэлзэлгүй болох, мөнгөний нитратын хордлого, идээт шарх зэрэгт хэрэглэнэ. Дотуур цус алдалтын үед натрийн хлоридын 10%-ын уусмалыг 10-20мл-ээр судсанд тарих, өтгөн гадагшлалтыг түргэсгэх, зорилгоор бургуй тавих (5%-ийн 75-100мл), мөнгөний нитратын хордлогын үед 2-5%-ийн уусмалыг уулгах буюу эсвэл ходоод угаах гэх мэт аргуудаар тус тус хэрэглэнэ. Идээт шарханд 3, 5 10%-ийн уусмалыг марльд шингээж хэрэглэнэ