Бэлдмэлийг арьсан дор, судсанд, булчинд ба нуруу нугасны хатуу хальсан дор тарьж хэрэглэнэ. Өвдөлт намдсан бол бэлдмэлийг удаан хэрэглэх шаардлагагүй. Архаг өвдөлтийн эмчилгээнд энэ эмийн хэрэглээг сунгах шаардлага байгаа эсэхийг тухай бүр магадлан шалгаж байх (шаардлагатай тохиолдолд богино боловч хугацаанд түр завсарлахыг хичээх) ёстой. Боломж гарвал өөр эмийн хэлбэрт шилжүүлнэ. Эмчилгээг огцом зогсоосноор «эмээ үгүйлэх» хам шинж үүсэх эрсдэлтэй тул удаан хэрэглэсний дараа тунг аажмаар бууруулах аргаар эмчилгээг зогсоодог.