Кандидаар үүсгэгдсэн дотор эрхтний эмчилгээнд: эхний өдөр 800 мг, дараачийн өдрүүдэд 400 мг, өдөрт нэг удаа. Амь насанд аюултай халдвар, гэмтлийн үед хоногийн тунг 800мг хүртэл нэмэгдүүлж болно. Ердийн үед кандидемийн эмчилгээнд ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа өвчний шинж тэмдэг арилснаас хойш дунджаар 2 долоо хоног үргэлжилнэ.Криптококкын халдвар: эхний өдөр 400 мг, дараачийн өдрүүдэд хоногт 200-400 мг хоногт, 6-8 долоо хоногийн турш хэрэглэнэ. Амь насанд аюултай, криптококкын халдварын үед хоногийн тунг 800мг хүртэл нэмэгдүүлж болно. Ихэнхдээ ээлж эмчилгээний үргэлжлэх хамгийн бага хугацаа 6-8 долоо хоног байдаг.Кокцидиомикоз (хөгц мөөгөөр үүсгэгдсэн халдвар): хоногт 200-400 мг хоногт, 11-24 сар түүнээс олон сараар үргэлжилнэ. Заримдаа хоногийн тунг 800мг хүртэл ихэсгэж болно (ялангуяа менингитийн үед). Амны салстын гэмтлийн үед: хоногт 50мг бэлдмэлийг 14 хоногийн турш хэрэглэнэ.Хоолой, залгиурын салст болон өөр байрлалтын салст бүрхүүлийн (жишээ нь шээс дамжуулах замын), мөн хиймэл шүдний улмаас үүссэн стоматитын эмчилгээний үед: хоногт 200-400мг 7-21 өдрийн турш хэрэглэнэ.Бэлэг эрхтний мөөгөнцөрт: нэг удаа 150мг хэрэглэнэ.Арьсны мөөгөнцөрийн өвчний эмчилгээнд: 50мг бэлдмэлийг хоногт нэг удаа эсвэл долоо хоногт нэг удаа 150мг бэлдмэлийг 2-4 долоо хоногийн турш хэрэглэнэ.Хөлийн тавхайн мөөгөнцөрийн эмчилгээ 6 долоо хоногийн турш үргэлжилж болно.Хяргах үлд болон олон өнгөт үлдийн эмчилгээнд: 300-400мг бэлдмэлийг долоо хоногт 1 удаа, 2-3 долоо хоногийн турш, эсвэл 50мг бэлдмэлийг хоногт нэг удаа 2-4 долоо хоногийн турш хэрэглэнэ.Хумсны микозын эмчилгээнд: долоо хоногт нэг удаа 150мг бэлдмэлийг гэмтсэн хумс ургаж дуустал, 3-12 сарын турш хэрэглэнэ. Гэхдээ хумсны ургах хурд нь өвчтөн бүрт өөр өөр, мөн наснаас хамааран ялгаатай байдаг.Салст бүрхүүлийн мөөгөнцөрөөс урьдчилан сэргийлэхэд: хоногт нэг удаа 100-200мг бэлдмэлийг эсвэл халдварлах эрсдэл их байгаа бол долоо хоногт 3 удаа 200мг бэлдмэлийг хэрэглэнэ.Криптококкын халдвараас сэргийлэхийн тулд: хоногт нэг удаа 200мг бэлдмэлийг тодорхойгүй хугацаагаар хэрэглэнэ.Үтрээний дахилтат мөөгөнцөрийн урьдчилан сэргийлэлтэнд (жилд 4 болон түүнээс дээш удаа дахидаг): 3 хоногт нэг удаа 150мг, нийтдээ 3 тун (1,4,7 дахь өдрүүдэд), дараа нь долоо хоногт нэг удаа, 6 сарын турш, эсвэл халдварын эрсдэл байгаа хугацааны туршид хэрэглэнэ.
Үйлдвэрлэсэн улс: Унгар