Өвчтөнд эмчилгээг эхлэхийн өмнө болон эмчилгээг дуустал холестерин багатай стандарт хоолны дэглэм барихыг анхааруулна. Хоногийн ямар ч цагт, хоол унднаас хамаарахгүй, зажлахгүй, жижиглэхгүйгээр шахмалыг бүхлээр нь тодорхой хэмжээний усаар даруулж ууна. Ердийн эмчилгээний тунгийн хүрээ хоногт 5-20мг байна. 70-аас дээш өндөр настанд хэрэглэх эмчилгээний эхний тун 5мг-аас эхэлнэ.