Туулгах зорилгоор хэрэглэхдээ насанд хүрэгсдэд 25 г нунтгийг хагас аяга усанд уусгаж нэг дор уулгах ба хүүхдийн тунг нэг нас бүрт 1 г ноогдохоор тооцоолон тогтооно.
Өтгөн хатах үед 20-30%-ийн 100 мл уусмалаар бургуй тавьж болно.
Цөс хөөлгөхөд 20-25%-ийн уусмалыг хоолны халбагаар өдөрт 3 удаа уулгах, эсвэл 25%-ийн 50 мл буюу 10%-ийн 100 мл уусмалыг нарийн зондоор 12 хуруу гэдсэнд шууд хийнэ.