Бэлдмэлийг зөвхөн эмнэлгийн нөхцөлд, нярайн нарийн мэргэшсэн тасагт, мөгөөрсөн хоолойд нь гуурс тавигдсан, амьсгалыг зохиомлоор удирдаж байгаа нөхцөлд, хүүхдэд зүрхний цохилт, артерийн судсан дахь хүчилтөрөгчийн агууламж эсвэл цусан дахь хүчилтөрөгчийн түвшрүүлгийн байнгын хяналтын дор, дутуу төрсөн нярайг сэхээн амьдруулах эмчилгээний туршлагатай эмч нар хийнэ. Куросурф нь хэрэглэхэд бэлэн хэлбэрээр савлагдсан ба хөргөгчинд 2-8 хэмд хадгална. Хэрэглэхийн өмнө тасалгааны хэм хүртэл бүлээсгэнэ. Үүний тулд бэлдмэлийг гартаа хэдэн минут бариад, холилдож нэгэн жигд хөвмөл болтол нь сэгсрэхгүйгээр маш болгоомжтой эргүүлнэ. Хөвмөл бүрэн уустал зөөлөн эргүүлнэ. Куросурфыг флаконоос ариун тариураар авна.