Бэлдмэлийг шахмал хэлбэрээр дотуур ууж хэрэглэх боломжгүй үед судас эсвэл булчинд тарьж хэрэглэнэ. Тарианы уусмалыг яг тарихын өмнө флакон дахь агууламжийг (Ксефокам 8 мг нунтаг) тарианы усанд (2 мл) уусгаж бэлтгэнэ. Уусмалыг бэлтгэсний дараа тариурын зүүг солино. Булчин тариаг урт зүүгээр тарина. Уусмалыг судсанд тарих хугацаа 15 секундээс багагүй, булчинд тарих хугацаа 5 секундээс багагүй байна. Эхлэл тун 8 эсвэл 16 мг байж болно. 8 мг-аар өвдөлт намдаах үйлдэл хангалтгүй илэрч байвал дахин 8 мг-ийг тарьж болно. Тунг барих эмчилгээ: 8 мг-аар өдөрт 2 удаа. Хоногийн дээд тун 16 мг-аас хэтрэх ёсгүй. Артритын үед Ксефокамыг үе рүү тарих тун нь 8 мг байна. Эмчилгээний үргэлжпэх хугацаа, давтамжийг эмч тогтоох бөгөөд өвчний хүнд хөнгөнөөс хамааруулан, хүн нэг бүрээр тодорхойлно.