Бэлдмэлийг булчинд тарина.Флаконтой тариаг 0,5%-ийн 1-2 мл прокайны уусмал,тарианы ус эсвэл 0,9%-ийн натрийн хлоридын уусмалаар хөөсрөхгүйн тулд зүүгээ флаконы хананы дагуу барьж найруулан өдөрт 1 удаа тарина. Насанд хүрэгсдэд 10мг тунгаар 10 хоногийн турш, 20 кг хүртэл хүүхдэд 0,5мг/кг, 20 кг-аас дээш жинтэй хүүхдэд 10мг-аар 10 хоног тарина.Шаардлагатай үед 3-6 сарын дараа ээлжит эмчилгээг давтан явуулж болно.Тархины харвалтын дараах сэргээн засах эмчилгээнд насанд хүрэгчдэд 10 мг тунгаар өдөрт 2 удаа (өглөө, орой) 10 хоногийн турш, 10 хоногийн дараа давтамжтай курс.