Тарилгын уусмалыг бэлтгэхдээ: Хуурай эм бүхий бортого руу 10 мл физиологийн (0.9% натрийн хлоридын) уусмал тариураар шахаж тариаг найруулна. Тариаг найруулангуут судсаар шууд хийх, эсвэл 100 мл 0.9% натрийн хлоридын уусмал эсвэл 5% глюкозын уусмалд шингэлж судсанд дуслаар хийнэ. Найруулж бэлдсэн тариаг 12 цагийн турш хадгалах боломжтой. Судсаар шууд хийхдээ 2-15 минутын турш аажим шахаж хийнэ.
Ходоод, дээрх гэдэсний шархлаа, ходоод улаан хоолойн сөргөө өвчнийг эмчлэхэд хоногт 40 мг –р тарина.
Золлингер-Эллисоны хам шинж ба ходоодны хүчлийн хэт ихсэлттэй холбоотой эмгэгүүдэд эмчилгээг хоногт 80 мг тунгаар (тунг 2 хувааж тарих хэрэгтэй) эхэлнэ. Дараа нь ходоодны шүүсний байдлаас шалтгаалан тунг ихэсгэх эсвэл бууруулах боломжтой.