Кокарбоксилазаг элэг, бөөрний дутагдал, чихрийн шижингийн комын урьдал, ком, чихрийн шижингийн кетоацидоз, зүрхний архаг дутагдал, зүрхний хэм алдагдал, захын неврит зэргийн үед комплекс эмчилгээний нэг бүрэлдэхүүн болгон авдаг.Дээрх заалтаар хүүхдэд хэрэглэнэ. Дөнгөж төрсөн хүүхдэд хүчилтөрөгчийн дутагдал, ацидоз, нярайн бүтэлт, перинаталь үеийн хүчилтөрөгчийн дутагдлын улмаас үүссэн энцефалопати, цусны эргэлтийн алдагдал, уушигны хатгалгаа, үжлийн үед комплекс эмчилгээний нэг бүрэлдэхүүн байдлаар хэрэглэнэ.