Карсил Макс нь “Silybum marianum буюу Толбот Бударгана” ургамлын үрнээс гарган авсан найрлагандаа идэвхтэй бодис силимариныг агуулсан эмийн бэлдмэл юм. Силимарин нь элэгний гэмтсэн эсийн фосфолипид болон уургийн нийлэгжилтийг идэвхжүүлэн чөлөөт язгууруудтай (хэт исэлдэлтийн эсрэг үйлдэл) холбогдон эсийн мембраныг бэхжүүлэх замаар эсийг сөрөг нөлөөнөөс хамгаалан түүний нөхөн сэргэхэд туслана. Силимариныг элэгний архаг үрэвсэлт өвчин, элэгний цирроз болон хорт бодисын нөлөөгөөр элэг гэмтсэн үед (эм, архийг удаан хугацаагаар хэрэглэснээс шалтгаалсан буюу архаг хордлого гэх мэт.) бүрдэл эмчилгээний бүрэлдэхүүнд нэмэлт болгон хэрэглэнэ.