Интралипидыг дангаар нь дуслаар, эсвэл бусад нүүрс ус, өөх тос, амин хүчил, электролит, витамин болон дагалдах бусад элементүүд агуулсан бэлдмэлүүдтэй хольж нэгэн уусмал (All in one) болгон хэрэглэж болно. Зөвхөн Интралипидтэй хамт хэрэглэхэд тохиромжтой нь батлагдсан тохиолдолд бусад нэмэлт бэлдмэлийг нэмж хэрэглэхийг анхаарна уу. Интралипидыг нүүрс ус болон амин хүчлийн уусмалуудын адил “Y” хэлбэрийн дуслын холбогчийн тусламжтайгаар төвийн болон захын хураагуур судсаар дусаан хэрэглэж болно.