Бэлдмэлийг үе болон булчингийн өвдөж хөндүүрлэх шинж бүхий зарим эмгэг байдлын үед өвдөлт намдаах, хаван ба үрэвслийг бууруулах зорилгоор хэрэглэдэг.Бэлдмэлийг дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэж болно:
Үе ба булчингийн гэмтэл (жишээ нь золгүй явдалтай холбоотой эсвэл биеийн тамирын дасгал хийсний дараах өвдөлт ба суналт, хөхрөл няцрал, холбоосын задрал, мултрал).
Дунд зэргийн болон хүчтэй өвдөлтийг түргэн хөнгөвчлөх ба өвчтөний хөдөлгөөний идэвхийг сайжруулж үйл ажиллагааг нь хэвийн болгоно.
Тендинит (жишээ нь “теннисийн тохой”), тохой эсвэл өвдөгний эргэн тойрны хаван
Өвдөгний үе ба гарын хурууны үений хөнгөн зэргийн артроз