Шулуун гэдсэнд хийнэ. Лааг өдөрт 1 удаа 1 ширхэгээр хүндээр бие зассаны дараа болон цэвэрлэх бургуй тавьсаны дараа хэрэглэнэ. Лааг хэрэглэсний дараа өвчтөнийг 30-40 минутын турш хэвтүүлэх нь тохиромжтой байдаг. Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч тохируулна. Витапрост® Форте-ээр эмчлэх ээлж эмчилгээний хамгийн бага хугацаа нь түрүү булчирхайн хоргүй хавдарт – 15 хоног, түрүү булчирхайн архаг үрэвсэлд – 10 хоног, шээс задгайрах хам шинжийн үед – 20 хоног байна. Шаардлагатай бол ээлж эмчилгээг давтаж болно. Хэрэв эмчилгээний дараа сайжрал үзүүлэхгүй, шинж тэмдэгүүд дордох эсвэл шинээр шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй.