Арьсны жижиг гэмтлийн үед эдгэрэх явцыг идэвхжүүлэх: хөнгөн хэлбэрийн түлэгдэлт ба зулгарал; туяа ба гэрлийн эмчилгээ буюу эсвэл хэт ягаан туяа эмчилгээний дүнд арьс цочрох; архаг явцтай шархлаа, цооролт, хошногоны шалбархай цууралт, арьс шилжүүлэн суулгах ба умайн хүзүүний улайлт; кортикостероид эмчилгээний үед хэрэглэнэ. Хуурай болон хагарсан арьсанд арчилгаа үйлчилгээ хийх зорилгоор хэрэглэнэ. Хөхүүл хүүхдийн нуралтын эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэд хэрэглэнэ. Хөхний товч хагарах буюу эсвэл эмзэг хөндүүр болох эмгэгийн эмчилгээ, хөхүүл үед хөхний булчирхайн байнгын арчилгаанд тус тус хэрэглэнэ.