Эмч өөрөөр зөвлөөгүй бол хоногт 4 цагийн зайтай 5 удаа тосон түрхэцийг нимгэн түрхэж хэрэглэнэ. цикловир Денк 5% тосон түрхэцийг үзүүртээ хөвөнтэй савхаар арьсанд түрхэнэ.Тосон түрхэцийг херпес вирүсийн шинж илэрсэн (цэврүү, улайлт) хэсэгт төдийгүй эргэн тойрны хэсэгт түрхэнэ.Хэрэв хуруугаараа түрхэхээр бол түрхэхийн өмнө болон дараа нь гараа заавал угаах нь арьсны гэмтсэн хэсэгт нянгийн халдвар оруулах, арьс болон салст бүрхүүлд вирүсийн халдвар тараахаас сэргийлнэ. Бэлдмэлийг херпес вирүсийн халдварын шинж (халуу оргих, загатнах, хөндүүрлэх, улайх) илэрсэн даруйд түрхэхэд үр дүнтэй. Вирусийн үржлийг зогсоох эмчилгээ хийлгэсний дараа тав тогтсон бол ацикловир агуулсан бэлдмэл хэрэглэх шаардлагагүй.