Чихрийн шижин, цусанд липид ихсэх, артерийн даралт ихсэх, таргалалт, тамхидалт, өндөр настан зэрэг зүрхний шигдээс үүсэх өндөр эрсдэлтэй хүмүүст зүрхний шигдээсээс сэргийлэх эсвэл шигдээс дахин үүсэхээс сэргийлэх зорилгоор;
Тогтворгүй хэлбэрийн зүрхний бах -стенокарди;
Тархинд цус харвахаас сэргийлэх зорилгоор (ялангуяа үе үе тархины цусан хангамжийн дутагдалд ордог хүмүүс);
Мэс засал ба судсаар дамжуулан хийгддэг мэс ажилбаруудын (аорт-титэм судас сэтгүүрдэх ажилбар, гүрээний артрийг цэвэрлэх- эндартерэктоми, артери-венийн шунт тавих, судас нөхөн сэргээх- ангиопластик, титэм судсанд тэлэгч тавих, гүрээний судсыг нөхөн сэргээх-ангиопластик) дараа;
Гүний венийн бүлэнт бөглөрөл ба уушгины артерийн салаануудын бүлэнт бөглөрлөөс сэргийлэх (том хэмжээний хагалгааны дараа удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байх үед).