Эх барихын практикт зөвхөн 0,25% ба 0,5% бупивкаиныг хэрэглэдэг. Бупивакаины гидрохлоридыг судсанд шууд тарьж хэрэглэдэггүй. Бупивакаины гидрохлоридыг биед оруулах арга зам ба түвшрүүлэг: • Хэсэг газарт нэвчүүлэх мэдээгүйжүүлэг хийхэд - 0,25% уусмал • Захын мэдрэлийн угт хориг үүсгэхэд 0,25% ба 0,5% уусмал • Симпатик мэдрэлийн хориг үүсгэхэд 0,25% уусмал • Нуруу нугасны эпидураль мэдээгүйжүүлэгт 0,25%, 0,5% уусмал • Каудаль мэдээгүйжүүлэгт 0,25%, 0,5% уусмалыг тус тус хэрэглэнэ