Цус алдалт (гиперфибринолиз, гипо- афибриногенеми); Мэс заслын (мэдрэлийн, хөндийт эрхтэний, тархины, эмэгтэйчүүдийн, урологийн мэс заслын үед болон түрүү булчирхай, уушиг, нойр булчирхай, гүйлсэн булчирхай авах, шүдний мэс заслын дараа, мөн чухал эрхтэний мэс заслын үед хэрэглэнэ); болон эмгэг цус алдалт, цусны фибринолитик үйл ажиллагаа буурах, цус алдах хам шинж бүхий дотор эрхтэний эмгэг, эхэс хугацаанаасаа эрт ховхрох, амьгүй ураг умайд удах, үр хөндөлт, хоёрдогч гипофибриногенеми үүсэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор цус их хэмжээгээр хийх шаардлагатай үед тус тус хэрэглэнэ.