Азитромицин нь макролидын бүлгийн антибиотикуудын нэг юм. Үүнийг зарим бактери болон бусад бичил биетнээр үүсгэгдсэн халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:· Цээж, хоолой, эсвэл хамрын халдварууд (жишээлбэл гуурсан хоолойн үрэвсэл, уушигны үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хоолой өвдөх [залгиурын үрэвсэл], болон синусит)· Чихний халдварууд· Арьс ба зөөлөн эдийн халдварууд (жишээлбэл буглаа эсвэл хатиг)· Хламид (Chlamydia trachomatis), гонококк (Neisseria gonorrhoeae) зэрэг бичил биетнээр үүсгэгдсэн бэлгийн замын өвчнүүдАнтибиотикуудыг хэрэглэх үедээ бактерийн эсрэг бодисуудыг зохистой хэрэглэх талаарх албан ёсны/орон нутгийн удирдамжийг баримталж хэрэглэх ёстой.